Хүн цагт дунджаар 500-600 литр хүчилтөрөгчөөр амьсгалдаг бөгөөд үүнийг
бид зөвхөн ногоон бүсэд амьдарснаар л авч чаддаг.
Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг гэдэгчлэн хөршүүд эв найртай, хамтач амьдралын хэв маягийг сонгож байна.
Инженерингийн ухаалаг, оновчтой шийдэл бүхий амины орон сууц жилийн дөрвөн улиралд амьдралын тав тухыг мэдрүүлнэ.
Цаг нартай уралдсан өрнүүн ажлын өдрийг үдэн тайван амгалан, нам гүм үдшийг угтах нь юутай сайхан мэдрэмж билээ.
Монголчууд бид эцэг эхээ асран тэтгэж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж хоёр гурван үеэрээ хамт амьдарч ирсэн гэр бүлсэг сайхан уламжлалтай.
Өндөр уудам тааз, цэлгэр том цонхоор байгалийн сайхныг тольдон амьдрах нь орчин үеийн амьдралын хэв маяг, сонголт юм.